22bet – bonus 100 EUR

22bet 22Bet бол зах зээл дээр бооцоо хүлээн авах үйлчилгээ үзүүлдэг хамгийн шинэ компаниудын нэг нь билээ. Тус компани нь 2017 онд байгуулагдсан ба тэр цагаас хойш өөртөө улам олон үйлчлүүлэгчдийг татаж, эрчимтэй хөгжсөөр байгаа билээ. Энэ бол анхлан тоглогчдод зориулагдсан боломжийн санал, маш өргөн хүрээг хамарсан бооцооны санал мөн нүдэнд таатай бөгөөд уншиж танилцахад хялбархан интернет хуудасны ач юм. 22Bet бидэнд өөр юуг санал болгож байгааг бүгдээрээ үзэцгээе.

22Bet бооцоо хүлээн авагчийн санал

Уг бооцоо хүлээн авагчийн санал нь үнэхээр өргөн хүрээг хамарсан байдаг. Спортын нэр төрлүүдийн хувьд гэвэл бооцоо хүлээн авдаг бусад сайтуудынхтай ижил, өөрөөр хэлвэл хамгийн түгээмэл спортууд, e-спорт байдаг хэдий ч, 22Bet нь аливаа улс орны хамгийн доод зэрэглэлийн лигүүдэд хүртэл бооцоо тавих боломжийг бидэнд олгодог. Үүнээс гадна, ерөнхийлөгч ч юм уу эсвэл Оскарын шагналд хамаарах зөвхөн хамгийн түгээмлээр зогсохгүй, мөн Ирланд улсад явагдаж байгаа “Ододтой бүжиглэе” нэвтрүүлэгт эсвэл олны танил болсон ямар нэгэн олон ангит киноны үйл явдлын цаашдын өрнөлийн талаар гэх мэт соёл урлаг, улс төрийн үйл явдлуудад бас бооцоо тавьж болдог.

22bet – 100 хүртэл еврогийн/ам.долларын 122%-ийн угталтын урамшуулал »

22Bet бооцоо хүлээн авагчийн хамгийн гол давуу тал нь гэвэл аливаа уулзалт тоглолтонд тавьж болох бооцооны тоо юм. Хөл бөмбөгт хамаатай (Аваргуудын Лиг, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн) хамгийн түгээмэл бооцоонуудын хувьд л гэхэд 1500 хүртэл төрлийн бооцооноос сонгох боломжтой. Үндсэн бооцооноос гадна handicap, гоол хийх аргууд, гоол оруулах цаг ба өөр үй олон бооцооны төрлүүдээр бооцоо тавих боломжтой. Хүн бүхэн энд өөрийн тактикийг тулгуурлах ямар нэгэн зүйл олох нь лавтай. Харьцангуй бага лигүүдэд байдал мөн адил байдаг. Английн Цомын төлөө тэмцээнүүд бидэнд 1000 гаруй төрлийн бооцоо тавих боломжийг олгодог.

Live бооцоонуудын хувьд гэвэл мөн адил маш сайн байгаа. Өдөр бүр маш олон уулзалт тоглолтууд бооцоо тавигдахаар өгөгддөг. Ханшнууд маш хурдан шинэчлэгддэг. Зөвхөн тухайн өдрийн хамгийн чухал уулзалт тоглолтуудаас гадна оросын хоёрдугаар лиг гэх зэрэг хүчээр арай сул багуудад бооцоо тавих боломжтой бодит байдлыг энд онцлон дурдах нь зүйтэй.

Ханшны талаас авч үзвэл мөн аятайхан харагддаг. Тэдгээрийн ихэнх нь бусад бооцоо тавигчдын санал болгож буй түвшинд байдаг нь үнэн хэдий ч, үлдсэн хэсэг нь өрсөлдөгч талынхаас ихэвчлэн харьцангуй дээр байдаг.

22Bet шууд

Хэрэглэгчдийн бодлоор “Шууд” хэсэг бол бооцооны зах зээл дээр шууд санал болгогддог хамгийн шилдэг саналуудын нэг нь билээ. Энэ сонголтыг сонгосон хүнд 22Bet-ийн ачаар спортын ихэнх үйл явдлуудыг шууд нэвтрүүлэхэд оролцох баталгаа олгогдоно. Энэ сонголтын хэсэгт тухайн спортын уулзалт тоглолтын явцад гарах аливаа өөрчлөлтийн талаар тоглогчид мэдээлдэг аяыг хүртэл сонгох боломжтой.

22Bet – урамшууллууд

Энэ бол хэн хүний сонирхлыг хамгийн ихээр татдаг сэдэв маргаангүй мөн билээ. 22Bet өөрийгөө хүндэлдэг бооцоо хүлээн авагч нарын нэгнийхээ хувьд, анх удаагаа мөнгө шилжүүлсний хариуд бидэнд урамшуулал олгохыг санал болгодог.

СПОРТЫН БООЦОО ТАВИХАД ЗОРИУЛЖ ТУШААСАН АНХНЫ ДЕПОЗИТОНД 100 ЕВРО/АМ.ДОЛЛАРЫН УРАМШУУЛАЛ МӨН 22 BET POINTS ОНОО ОЛГОНО

Анхны депозит тушааснаараа бид түүний мөнгөн дүнгийн 122%-тай тэнцэх урамшуулал, хамгийн ихдээ 100 хүртэл еврогийн/ам.долларын урамшуулал хүртэх боломжтой. Үүн дээрээ нэмээд 22 Bet Points оноо авч болох ба түүнийгээ дараа бооцоо тавихад хэрэглэх боломжтой. Тухайн мөнгийг өөрийнхөө түрийвчинд оруулахын тулд, түүнийг 1.40 ханш бүхий хамгийн багаар бодоход гурван уулзалт тоглолтыг өөртөө багтаасан тасалбаруудаар тав буюу түүнээс олон удаа эргэлдүүлэх ёстой. Харамсалтай нь үүнийг ердөө долоохон хоногийн дотор амжуулах шаардлагатай.

СПОРТЫН БООЦОО ТАВИХАД ЗОРИУЛЖ ТУШААСАН ХОЁР ДАХЬ ДЕПОЗИТОНД 50 ЕВРО/50 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ХЭМЖЭЭНИЙ 44%-ИЙН УРАМШУУЛАЛ МӨН 22 BET POINTS ОНОО ОЛГОНО

Хэрэв анхны мөнгөний шилжүүлгэнд олгосон урамшуулал Танд бага санагдвал … 22Bet нь хоёр дахь удаагийнхд мөн урамшуулал олгохыг санал болгодог. Нийт шилжүүлсэн мөнгөний 44%-тай тэнцэх, ингэхдээ 50 хүртэл евро/ам.долларын урамшуулал мөн 22 Bet Points оноо авах боломж бидэнд бий. Бусад нөхцлүүд, өөрөөр хэлвэл эргэлдүүлэх арга ба үүнийг хийж амжуулах хугацаа анхны депозитынхтай яг адилхан байна.

”БААСАН ГАРИГИЙН RELOAD” БООЦООНЫ НЭМЭЛТ УРАМШУУЛАЛ

Баасан гаригт мөнгө шилжүүлэнгээ 40%-ийн, ингэхдээ 50 хүртэл еврогийн/ам.долларын урамшуулал авах боломжтой. Энэ урамшуулал нь нэг удаагийнх бөгөөд түүнийг өөр урамшууллуудтай нэгтгэх боломжгүй. Олгогдсон урамшууллыг хамгийн хямдаар бодоход 1.40 ханш бүхий гурав эсвэл түүнээс илүү үйл явдлуудаас бүрдсэн тасалбаруудаар гурван удаа эргэлдүүлсэн байх ёстой. Мөнгө эргэлдүүлэхэд зориулж бидэнд 24 цаг өгөгдөх болно.

Бооцоо хүлээн авагчийн вэб хуудас

22Bet нь өөрийн үйлчлүүлэгчиддээ маш гаргацтайн зэрэгцээгээр энгийн цахим хуудсыг санал болгодог. Бүх сонголтууд тоглогч нарын гарын дор байх ба бооцоо яаж тавих нь маш ойлгомжтой тодорхой бөгөөд томоохон асуудал үүсгэдэггүй. Цахим хуудасны цагаан цэнхэр хүрээ нүдийг ядраадаггүйн зэрэгцээгээр, сэтгэл санааг тайвшруулдаг.

Вэб хуудас бол тус бооцоо хүлээн авагчийн хамгийн хүчирхэг талуудын нэг нь маргаангүй мөн. Уг вэб хуудас нь мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн ба уншиж танилцахад ойлгомжтой бөгөөд янз бүрийн үйлдэл хийхэд аливаа хүндрэл учруулахгүй байхаар зохиогдсон. Уг цахим хуудас руу оронгуут зүүн гар талын панельд спортын бүх төрлүүдийн нэрсийн жагсаалт байх ба хамгийн чухал мэдээллүүд бусад газруудад өгөгдсөн байдаг. Спортын бооцоо урьд өмнө нь хэзээ ч тавьж үзээгүй хүмүүс хүртэл уг хуудсыг төвөггүй ашиглах болно.

Товчлуурууд ба бүх үйлдлүүд сайн харагддаг. Ингэснээрээ туршлагатай тоглогч нарын хувьд олон уулзалт тоглолтуудын үр дүнг тааж бооцоо тавихад хялбар байдаг. Бооцооны төрлүүд, статистикийн мэдээнүүд эсвэл спортын төрлүүд бүхий тусгайвчилсан цонхнууд нь мөн тустай байдаг. Шууд нэвтрүүлэгдэж байгаа үйл явдлын үед бусад тоглогч нартай чатаар харилцах боломжтой байдаг нь бас нэг томоохон давуу тал юм.

Уг цахим хуудас нь мөн олон үйлдэл хийх боломж олгодог. Дээр дурдсан зүйлүүдээс гадна мөн хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй холбоо барихад зориулагдсан цонх байдаг. Ямар нэгэн зүйл асуух шаардлага гарсан эсвэл аливаа асуудал тулгарсан тохиолдолд и-мэйл бичих юм уу эсвэл холбоо барихад зориулагдсан маягтыг ашиглаж болно. Ихэнх асуултуудын хариу өгөгдсөн FAQ буюу Түгээмэл Тавигддаг Асуултуудын өргөн цар хүрээг хамарсан хэсгээс мөн тусламж авах боломжтой. Бас нэгэн нэн сонирхолтой зүйл бол олон тооны тоглогчдын дуртайяа ашигладаг гар утсанд зориулагдсан мобайл аппликейшн байгаа.

22Bet – мобайл хувилбар

22Bet нь өөрийн тоглогчиддоо ухаалаг утаснууд ба таблетнууд дээр ашиглах боломжтой өөрийн цахим хуудасны мобайл хувилбарыг мөн санал болгодог. Харамсалтай нь одоогийн байдлаар эдгээр төхөөрөмжүүдэд зориулан бүтээгдсэн аппликейшн байхгүй байгаа боловч утаснаас бооцоо тавих нь нилээд хялбар бөгөөд хурдан байдаг.

Төлбөр хийх аргууд

Энэ бол тус бооцоо хүлээн авагчийн бас нэгэн маш том давуу тал билээ. Мөнгө шилжүүлэх аргуудын тоо зүйрлэшгүй их бөлгөө. Банкны картууд, цахим түрийвчүүд, гар утаснаас хийх шилжүүлэг, төлбөрийн системүүд, интернет банкнууд, урьдчилгаа төлбөрт картнууд, криптовалютууд ба өөр янз бүрийн аргаар төлбөр хийх боломжтой. Ийм олон аргаар мөнгө шилжүүлэхийг хүлээн зөвшөөрдөг өөр бооцоо хүлээн авагч байхгүй байх аа. Мөнгийг мөн олон янзын аргаар гаргаж авах боломжтой.

22Bet – төлбөрийн аюулгүй байдал

Цахим ертөнцөд мөнгөтэй харилцдаг тоглогч болгонд айх сэтгэл төрж, тухайн мөнгө эргэж олдохгүйгээр алга болчих вий хэмээн тэд эмээдэг нь лавтай. 22Bet-ийн эзэн компани бол хамгийн их орлого олдог компаниудын нэг нь билээ. Энэ бол 22Bet-д төлбөр хийхээс айж эмээх шаардлагагүй гэдгийн баталгаа болж өгч чаддаг. Яагаад гэвэл тус компани нь төлбөрийн бүрэн чадвартай компани юм. Хожсон мөнгө дансанд тань орж ирэхгүй хэмээн болгоомжлох шаардлагагүй. Тэглээ ч гэсэн мөнгө шилжүүлэхээс болгоомжилсоор байгаа хүмүүс интернет дэхь олон тооны форумуудад бичигдсэн эерэг санал сэтгэгдлүүдийг уншиж танилцаж болно. Ингэсний ачаар тэд айдас хүйдсээ тайлахын зэрэгцээгээр 22Bet-ийг ашиглах нь аюулгүй гэдэгт үнэмших болно.

22Bet – холбоо барих ба техникийн туслалцаа авах

Техникийн туслалцаа үзүүлэх төв тоглогчдод тулгардаг бүхий л асуудлуудыг шийдвэрлэдэг. 22Bet-ийн хувьд зөвлөгч болгон онлайнаар болон утсаар асуусан асуултнуудад хариу өгдөг. Хамтран ажиллах нь маш чухал зүйл байдаг. Учир нь ингэснээр бооцоо тавихад мэдэрдэг баяр баясгаланг булаан авч, тоглогчдын уур бухимдлыг төрүүлдэг бүхий л техникийн асуудлуудыг шийдвэрлэх боломжтой билээ. Гэхдээ манай зөвлөгч нар ихэвчлэн англи хэлээр ойлголцдог гэдгийг дурдах нь зүйтэй. Ийм учраас англи хэл мэддэг байх нь их чухал. Тэд бол бишрэм сайн мэргэжилтнүүд бөгөөд зөвлөгөө авах юм уу техникийн дэмжлэг туслалцаа авахыг хүссэн хүн бүхэнд хэрэгтэй үед нь тус болж чаддаг. Энэ бол тоглогчдын хувьд маш чухал зүйл билээ.

22Bet дүгнэлт

22Bet бол шилдэг бооцоо хүлээн авагч байгаа. Тэрээр бидэнд асар олон тооны бооцоог санал болгодог, мөнгийг янз бүрийн аргаар шилжүүлэхийг зөвшөөрдөг ба бооцоог зөнгөөрөө тавихуйц амар хялбар болгож өгдөг уншихад ойлгомжтой цахим хуудастай. Энэ бооцоо хүлээн авагчийн цорын ганц дутагдалтай тал гэвэл маш таатай хэдий ч мөнгө эргэлдүүлэх богинохон хугацааны улмаас ихийг шаардсан, ерөнхийдөө томоохон тоглогчдод тохирсон урамшууллын санал юм.

 

Холбоо барих мэдээлэл
Хаяг
TechSolutions Group N.V.
Heelsumstraat 51
Willemstad Curacao
CW
Утас
И-мэйл
support-en@22bet.com